Гомдол
Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн ажилчдаас ирүүлсэн гомдлын мөрөөр хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн ажилчдаас ирүүлсэн гомдлын мөрөөр хяналт шалгалт хийж байна

2025.04.25 95
Сонсох

Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн ажилчдаас ирүүлсэн гомдлын мөрөөр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг тус төвийн ажилтнуудын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийг /2025.04.25/ газар дээр нь шалгаж байна.

ХЭҮК-ын гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 31 дугаартай удирдамжийг төвийн дарга Д.Долгормаа болон бусад холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан бөгөөд хяналт шалгалтын ажил 7 хоног үргэлжилнэ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Ж.Нарантуяа, С.Мөнх-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн Д.Ганчимэг, Б.Тэргэл нарын ажиллаж байна.