Гомдол

Комиссын 2024 оны онцлох ажлыг цувралаар хүргэж байна.

2025.01.08 68
Сонсох

1. 2024 онд 1286 гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэлээ. Нийт гомдлын шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн гэх гомдол 33.4 хувь, халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн гэх гомдол 16 хув7. 2024 онд 1286 гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэлээ. Нийт гомдлын шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн гэх гомдол 33.4 хувь, халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн гэх гомдол 16 хувь, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэх гомдол 15 хувийг эзэлж байна.

2. Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор 122 удаагийн хяналт шалгалт зохион байгууллаа. Нийт хяналт шалгалтын 32 хувийг халдашгүй чөлөөтэй байх эрх, 30 хувийг хүүхдийн сурч боловсрох эрх, 22 хувийг хөдөлмөрлөх эрхийн асуудал эзэлж байна.

3. Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаар хүлээн авсан гомдлын хүрээнд 7 дүгнэлт гаргалаа.

4. Монгол Улсын цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор 11 сэдвийн асуудлын хүрээнд “Хүний эрх ба Технологи” олон нийтийн хяналт шалгалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Энд дарж үзнэ үү.