Гомдол
"Дижитал эрин зуунд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа.

"Дижитал эрин зуунд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2024.12.02 51
Сонсох

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд “Дижитал эрин зуунд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” бодлогын хэлэлцүүлгийг НҮБ, Азийн сан хамтарч өнөөдөр /2024.12.02/ зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хадагтай Сандра Шуфани, Азийн Сангийн судлаач Л.Ариунзул болон НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүн Т.Андир нар зочин, илтгэгчээр оролцов.

ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход бүх нийтийн дуу хоолой, санал, санаачилга, оролцоо чухал гэдгийг онцлоод технологийн хурдацтай хөгжлийг дагаад жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэх шинэ сувгуудыг нээж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг цахим орон зайг улам бүр аюултай болгож байна гэдгийг цохон тэмдэглэлээ.