Гомдол
“Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

“Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

2024.12.02 70
Сонсох

✅Өмнөговь аймагт зохион байгуулсан “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй арга хэмжээний урьдчилсан дүнг тус аймгийн удирдлагуудад танилцууллаа

✅Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2001 онд байгуулагдсан цагаасаа эхлэн “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийг 21 аймаг, зарим алслагдсан сумдад зохион байгуулж ирсэн уламжлалтай.

✅Энэ хүрээнд хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 10 болон 11 дүгээр сард Хангай, Баруун, Зүүн, Говь, Төв, Хойд бүсэд “Хүний эрхийн төлөө хамтдаа” төлөвлөгөөт нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

✅Тус нээлттэй өдөрлөгийн хүрээнд:

1. Комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг Баруун бүс болох Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймаг дахь хүний эрхийн асуудлаар Ховд, Баян-Өлгий аймагт 2024 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд.

2. Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Хангайн бүс болох Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь хүний эрхийн асуудлаар Баянхонгор аймагт 2024 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд.

3. Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Хойд бүс буюу Хөвсгөл, Булган, Орхон аймаг дахь хүний эрхийн асуудлаар Булган аймагт 2024 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд.

4. Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн, Хүний эрх хамгаалагчийн хорооны дарга С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Төвийн бүс буюу Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хүний эрхийн асуудлаар Дархан-Уул аймагт 2024 оны 11 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд.

5. Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Зүүн бүс буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн хүний эрхийн асуудлаар Дорнод, Хэнтий аймагт 2024 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд.

6. Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Говийн бүс буюу Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг дахь хүний эрхийн асуудаар Өмнөговь аймагт 2024 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрийн хооронд тус нээлттэй арга хэмжээг зохион байгууллаа.

✅Өмнөговь аймагт зохион байгуулсан “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийн хүрээнд аймгийн хүний эрх, эрх чөлөөний байдлын хэрэгжилтэд хийсэн дээрх дүн шинжилгээний дүгнэлт, хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий зарим төрийн байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын урьдчилсан дүгнэлт, зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний үр дүнг аймгийн Засаг дарга Н.Энхбат, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэмөнх болон албаны бусад удирдлагуудад танилцуулж, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд зөвлөлөө.

✅Нээлттэй өдөрлөгийн хүрээнд "Иргэдээ сонсъё" арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр иргэдийн зүгээс дараах асуудлыг хөндлөө.

✅Тухайлбал, төрийн үйлчилгээ иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэхэд анхаарах. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй тэрдундаа харааны бэрхшээлтэй иргэд E-mongolia системийг ашиглах боломжийг бүрдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хүртээмжтэй болгох, уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас улбаалсан хүний эрхийн зөрчлийг таслан зогсооход чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хэрэгжилтийг тайлагнах, уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахад анхаарах, үүнд аймгийн удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг иргэдийн зүгээс хөндөж, дээрх асуудлыг шийдвэрлэхэд аймгийн удирдлагууд анхаарч ажиллах, ХЭҮК-оос хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хүслээ.