Гомдол
"Хүний эрхийн төлөө хамтдаа" нээлттэй өдөрлөг

"Хүний эрхийн төлөө хамтдаа" нээлттэй өдөрлөг

2024.12.02 64
Сонсох

✅Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийн төлөө хамтдаа” говийн бүсийн нээлттэй өдөрлөгийг 2024 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрийн хооронд Өмнөговь аймагт зохион байгуулав.

✅Тус нээлттэй өдөрлөгийн хүрээнд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн төрийн холбогдох байгууллагын удирдах албан тушаалтнуудыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, Өмнөговь аймгийн 87 төрийн албан хаагчдыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сургалтад хамрууллаа.

✅Сургалтын хүрээнд:

1. Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир: “Зорилтот бүлгийн эрхийн хэрэгжилт” хүүхдийн эрх, ахмад настны эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх сэдвээр;

2.Хүний эрхийн боловсролын хэлтсийн референт И.Мөнхбаяр: “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сэдвээр;

3. Дундговь аймаг дахь референт Т.Баярцэцэг: “Ажлын байрны дарамт, хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь” сэдвээр тус тус хичээл орж, говийн бүсийн төрийн байгууллагын удирдлагууд болон албан хаагчдад мэдлэг, мэдээлэл олгож ажиллалаа.