Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийн тохиолдуулан 2024 оны 06 дугаар сарын 1-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” марафоны бүртгэл хаагдлаа.
Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой тус марафонд нийт 550 хүүхэд бүртгүүлснээс тулгуур эрхтний, хэл яриа, харааны бэрхшээлтэй 87 хүүхэд бүртгүүллээ.
Марафонд оролцох хүүхэд бүрийн барианд орж буй түүхэн мөчийг мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж, гэрэл зургийг нь бэлэглэхээс гадна талархалын батламж гардуулна.
Арга хэмжээний үеэр хөгжилтэй алиалагчийн урласан бүтээлийг бэлэнд авах, мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулах, хүүхэлдэйн баатар болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авхуулахаас гадна хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэх боломжтой тул хүүхэд багачууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Марафон гүйлт дараах хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд бүртгүүлсэн хүүхдүүд гүйхэд хөлд эвтэйхэн гутал өмсөхийг сануулж байна.
10.00-10.30 цаг Нээлт
10.30-11.30 цаг 6-7 нас /500 метр/
11.30-12.30 цаг 8-9 нас /500 метр/
12.30-13.30 цаг 10-11 нас /1 км/
13.30-14.30 цаг 12-13 нас /1км/
14.30-15.30 цаг 14-15 нас /1.5км/
15.30-16.30 цаг 16-17 нас /1.5км/
16.30 цагт Хаалт
Дэмжигч байгууллага:
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Нийслэлийн Цагдаагийн газар
Нийслэлийн Онцгой байдлын газар
Нийслэлийн Эрүүл мэндийн газар
ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн байгууллага “Хүүхдийн эрх хамгаалал-Үжин Төв”