Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэс нь Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран “Эрүү шүүлтгүй Монголын төлөө” уриалгын дор Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн ажилтнууд, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, хууль сахиулах төрийн бусад байгууллагын алба хаагч нар, Дотоод хэргийн их сургууль болон Их засаг Чингис Соосэ олон улсын харилцааны сургуулийн эрдэмтэн, багш нарыг хамруулан Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийн сургагч багш нарыг анхлан бэлтгэсэн.
Хүний эрхийн Үндэсний Комиссын Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр Увс аймаг дахь ажилтнууд, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Дотоод хэргийн их сургуулиас бэлтгэгдсэн сургагч багш нар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах, урьдчилан сэргийлэх сургалтыг тус тус зохион байгуулж нийт 1,304 хүнийг хамруулжээ.




Тус сургалтуудад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, ШШГЕГ-ын харьяа 401, 415, 427, 429 дүгээр хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага, Орхон, Увс, Баянхонгор, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, “Хэрэмт цамхаг” улсын төсөвт үйлдвэрийн газрын ажилтан, алба хаагч нар болон орон нутаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нар, Дотоод хэргийн их сургуулийн Сургалт сурталчилгаа 403 дугаар анги - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан сургуулийн багш, албан хаагчид болон Сургалт сурталчилгаа 403 дугаар анги - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан сургуулийн 5331, 5511, 5512 дугаар дамжааны суралцагчид, Увс аймгийн Улаангом сумын ЗДТГ-ын албан хаагчид, 12 багийн төрийн албан хаагчид, Эрүүл мэндийн газрын албан хаагчид, Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчид, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон тус аймгийн Тэс, Зүүнговь, Хяргас, Малчин, Улаангом сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчид хамрагдсан байна.


Мөн сургалтад хамрагдсан төрийн албан хаагчидтай эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийн чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
