Гомдол
Хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо

Хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо

2023.09.27 743
Сонсох

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов Эмнести Интернэшнл олон улсын байгууллагын Зүүн болон Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн судалгаа хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Монце Ферре, Зүүн Ази хариуцсан судлаач Борам Жанг нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалтай танилцах, Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм, хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдал, ялангуяа байгаль орчны салбарт ажиллаж буй хүний эрх хамгаалагчид, малчдын эрхийн асуудлаар судалгаа хийж буй талаар дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Монце Ферре танилцуулсан юм.

Комиссын гишүүн С.Дондов Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөө, байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчдын болон уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй малчдын ахуйн амьдралд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулахад тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, цаашид Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг тогтвортой ажиллуулахад анхаарч ажиллаж буй талаар мэдээлэл өгөв.