Гомдол
Европын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Европын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2023.08.25 631
Сонсох

Европын Холбооны “Европын Ардчилал Баг” (Team Europe Democracy) санаачилгын хүрээнд Монгол Улсын шүүх эрх мэдлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Байгууллага хоорондын хамтын ажиллагааны түншлэл” /TWINNING/ хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн менежер Евгениа Фараза, Улс төрийн асуудал хариуцсан атташе Паула Вестлунд, Европын Холбооны төслийн шинжээч Алберт Де Грүт, Эммануэл Вэргн нарыг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар шүүх эрх мэдлийн шинэчлэл, иргэдийн шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүний эрх, шүүхэд олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцийг хэрэглэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Комиссын дарга Ж.Хунан шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл ХЭҮК-т цөөнгүй ирдэг болохыг дурдаад шүүхийг хүртээмжтэй болгох, төрөлжүүлэх, шүүгчдийг чадавхжуулах, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцуудыг хэрэглэх шүүхийн практикийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэв.

Мөн дээрх хөтөлбөрийн хүрээнд ХЭҮК дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.