Гомдол

ХЭҮК-ын долоон албан хаагч Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө

2023.05.12 750
Сонсох

Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигийн дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 7 албан хаагч өнөөдөр /2023.05.12/ Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

ХЭҮК-ын дарга, гишүүдийн зүгээс төрийн захиргааны албан тушаалд анх томилогдож буй албан хаагчдад өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ хуулийн хүрээнд хариуцлагатай, ёс зүйтэй гүйцэтгэж, хүний эрхийг хангаж, хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэдэг, үлгэр жишээч, хариуцлагатай, бусдыгаа үлгэрлэн манлайлагч, шилдэг тэргүүний албан хаагчид болохыг захиж, цаашдын ажилд амжилт хүсэн ерөөлөө.