Гомдол
Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуульд шалгалт явууллаа

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуульд шалгалт явууллаа

2023.02.17 513
Сонсох

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлстийн дарга Д.Ёндонжамц, ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ, референт Д.Ариунбилэг, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн референт Р.Нэнсэндэн, мэргэжилтэн Л.Мөнхтулга нар Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн сурагчдын сурч боловсрох, халдашгүй, чөлөөтэй байх, хүнлэг бус, хэрцгий харьцаа, шийтгэлээс ангид байх эрхийн нөхцөл байдлыг 2023 оны хоёрдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд шалгалаа.

2022-2023 оны хичээлийн жилд тус сургуульд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 273 хүүхэд суралцаж, 143 багш, ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсад сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн ерөнхий боловсролын хөтөлбөр байхгүй, ердийн ерөнхий боловсролын сургуулийн агуулгыг сурагчдад хүргэх шаардлага тавьдаг боловч сургалтын орчин, нөхцлийг бүрдүүлээгүй нь сургалт явуулахад хүндрэл учруулдаг, сургуулийн удирдлагын хүний нөөц тогтворгүй бус, дохионы хэлээр хичээлийг хөтлөн явуулах багш нарын чадвар хангалтгүй, анги бүрдүүлэлт оновчгүйгээс сургалтын чанар, үр дүн муу байгаа цаашлаад сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн амьдрах, сурах, хөгжих орчин нөхцлийг хангалтгүй гэж дүгнэлээ.

Шалгалтын урьдчилсан дүнг сургуулийн нийт алба хаагчдын хуралд танилцуулж, нэн даруй авах арга хэмжээний талаар зөвлөв.

Шалгалтын дүнг 2023 оны гуравдугаар сарын 3-ны өдөр сургуулийн удирдлагад танилцуулж, Комиссын гишүүний албан баримт бичгийг хүргүүлэх бөгөөд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн бодлогын орчинг сайжруулах тодорхой саналыг Боловсрол, Шинжлэх ухааны яаманд хүргүүлнэ.