Гомдол
Комисст ирүүлсэн гомдлын дагуу Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Комисст ирүүлсэн гомдлын дагуу Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2023.02.09 369
Сонсох

ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулын баталсан удирдамжийн дагуу Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгт 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хяналт, шалгалт хийлээ.

Шалгалтыг Комисст ирүүлсэн гомдлын дагуу явуулж байгаа бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг газар дээр нь шалгав.

Түүнчлэн байгууллагын хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй дотоод журам, эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийх, байгууллагын хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн, хүний нөөцийн ил тод байдал, ажилтнуудаас гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт болон бусад үйл ажиллагааг шалгалаа.

Дээрх ажиллагааны үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох шаардлагаар Комиссын гишүүний шаардлагыг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.

Хяналт, шалгалтад Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар, ахлах референт Б.Нандинцэцэг, мэргэжилтэн Б.Тэргэл нар оролцов.