Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран "Орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх"-ийн нөхцөл байдлын дүн шинжилгээг 2021 оны 10 дугаар сард хийхээр төлөвлөжээ. ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ уг ажилд хамтран ажиллах юм. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Хүн ам зүй, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, жендерийн бодлого хариуцсан мэргэжилтэнтэй уулзалт зохион байгуулж, орон нутгийн хэмжээнд тоон үзүүлэлт, судалгаа, кейс тохиолдол, арга хэмжээний талаарх мэдээллийг цуглуулах ажлыг эхлүүлэхээр боллоо.
ДОРНОГОВЬ: Орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар дүн шинжилгээ хийгдэнэ
2021.08.13
382