Гомдол
“Цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн онцлог” сэдвээр 800 гаруй алба хаагчдад цахим сургалт хийлээ

“Цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн онцлог” сэдвээр 800 гаруй алба хаагчдад цахим сургалт хийлээ

2021.05.13 438
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн Ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд цахим сургалтыг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Энхболд, Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн референт Х.Цэцгээ нар явууллаа.

Сургалт “Цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн онцлог” судалгааны үр дүн, “Ажлын байрны дарамт, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд явагдаж, сургалтад цагдаа, дотоодын цэргийн 47 анги, байгууллагын 800 гаруй ахлах буюу түүнээс дээш албан тушаалтай алба хаагчид цахимаар хамрагдлаа. Сургалтад цагдаа, дотоодын цэргийн бүх анги, байгууллагын алба хаагчдыг хамруулах зорилгоор цахим хичээлийг видео хэлбэрээр түгээхээр болсон юм.

Цагдаагийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөлд дүн шилжилгээ хийх зорилгоор Комиссоос цар тахлын үед үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 20 дахь удаагийн илтгэлдээ тусган, тодорхой асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-д хүргүүлээд байна.