Гомдол
”COVlD-19 цар тахлын үед мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулах нь” сэдэвт цахим уулзалтыг нээж, үг хэллээ

”COVlD-19 цар тахлын үед мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулах нь” сэдэвт цахим уулзалтыг нээж, үг хэллээ

2021.04.16 335
Сонсох

Австри Улсын Вена хотноо 2021 оны 4 дүгээр сарын 14-нд ”Harm Reduction lnternational” төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулсан ”COVlD-19 цар тахлын үед мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулах нь” сэдэвт цахим уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан нээж үг хэллээ.

Дэлхийн улс орнуудын 150 гаруй төлөөлөл оролцсон энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын сайн туршлагыг хуваалцсан нь бүс нутгийн хэмжээнд онцлохуйц сайн жишээ байна хэмээн оролцогчдын зүгээс үнэлж байв.

Мансууруулах эм, бэлдмэлийн комисс”-ын 64 дүгээр чуулганыг тохиолдуулан зохион байгуулсан тус арга хэмжээнд Европын Холбоо, Австрали, Канад, Франц, ИБУИНХУ, Шинэ Зеланд улс болон НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газар, ”Reprieve” ТББ, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулагчаар оролцлоо.