Гомдол
ХЭҮК Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газартай 2026 онд хамтран ажиллана

ХЭҮК Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газартай 2026 онд хамтран ажиллана

2026.01.02 82
Сонсох

Хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газартай өнөөдрөөс эхлэн (2026.01.02) хамтран ажиллана.

Энэ хүрээнд иргэдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн соёлыг төлөвшүүлэх, хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.

Тухайлбал, нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдэд зориулан хүний эрхийн талаарх цуврал контент, мэдээлэл, сурталчилгааны постерыг автобусан дахь дэлгэцээр түгээж, олон нийтэд тогтмол хүргэнэ.

Хүн бүр эрхээ мэддэг, үүрэг, хариуцлагаа ухамсарладаг болсноор хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлж чадна.