Гомдол
Хүний эрхийн дэд хорооны 2025.12.23-ны хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

Хүний эрхийн дэд хорооны 2025.12.23-ны хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

2025.12.24 61
Сонсох

Тус хэлэлцүүлгийн үеэр Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй нийтлэг асуудлыг танилцуулж, цаашид анхаарч, хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааг хэрхэн тодорхойлж байгаа талаар танилцууллаа. Тухайлбал, төрийн бүх шатны байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагууд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах хүрээнд байгууллагын дотоод журамд хүний эрх хамгаалагчийг хамгаалах зохицуулалтыг тусгах, хэрэгжилтийн тайланг Комисст ирүүлж байх,  гэрч хохирогчийг хамгаалах бие даасан механизмтай болох нь эрсдэлд өртсөн хүний эрх хамгаалагчдыг хамгаалах оновчтой шийдэл болох талаар,  онцлон дурдсан юм.  

 Мөн түүнчлэн Дорноговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Навчаа “Гурван аймгийн таван сумын иргэдээс хуулийн хүрээнд авсан судалгааны үр дүн, тулгамдаж буй асуудлыг танилцуулсан бол Хатанбулаг сумын иргэн татварын орлогоос 70 гаруй хувийг аймаг татаас гэж авч байгаа нь тухайн сум бие даан хөгжих боломжгүйд хүрч байна гэх зэрэг асуудлыг хөндлөө.  

 Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэлэхдээ Хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлаар сар бүр тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллах бөгөөд шийдэл, санал, санаачилгыг дэмжих, нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд ХЭҮК-той хамтран ажиллах талаар төлөвлөж байгааг дурдав.