Гомдол
“Хүрээлэн буй орчны эрхийг олон талт хэмжээсээр дүгнэх, ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох“ хуралд Комисс мэдээлэл хийлээ

“Хүрээлэн буй орчны эрхийг олон талт хэмжээсээр дүгнэх, ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох“ хуралд Комисс мэдээлэл хийлээ

2025.12.09 79
Сонсох

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Макс Планкийн Нийгмийн антропологийн хүрээлэн, “Соёлын онцлогтой хүрээлэн буй орчны эрх” судалгааны баг хамтран зохион байгуулсан “Хүрээлэн буй орчны эрхийг олон талт хэмжээсээр дүгнэх, ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох“ олон улсын хурал 2025 оны 12 дугаар сарын 04, 05-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид урилгаар оролцож, “Монгол Улсын малчид - уул уурхай, хүрээлэн буй орчны шударга ёс: хууль ба антропологийн өнцгөөс эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” сэдэвт судалгааны талаар дүгнэлт, санал илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Түүнчлэн “Хүрээлэн буй орчны шударга ёсыг хангахад шинээр үүсэж буй эрхийн ач холбогдол, хязгаарлалт” сэдэвт панелистаар оролцож, туршлага хуваалцав.

Энэхүү хурлаар олон улсын эрдэмтэн судлаачид, хүний эрхийн байгууллагуудын төлөөллүүд оролцож, улс орон, бүсийн түвшин дэх соёлын ялгаатай байдалд дэд бүтэц, үйлдвэрлэл, уул уурхайн нөлөөлөл, хууль тогтоомжийн зохицуулалт, зан заншлын хэм хэмжээний үйлчлэл, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын алдагдал, оршин суугчид, иргэдийн амьдралд үзүүлж байгаа шууд ба дам нөлөөний талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.