Гомдол
Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын хэрэгжилтэд үнэлгээ хийх ажилд урьж байна

Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын хэрэгжилтэд үнэлгээ хийх ажилд урьж байна

2022.06.08 398
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаарх хууль тогтоомжийн зохицуулалт, хэрэгжилтэд болон улс төрийн хүрээн дэх жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой асуудалд үнэлгээ хийлгэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул энэ чиглэлээр ажилладаг мэргэжлийн багууллага, баг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Судалгааны зорилго:

Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаарх хууль тогтоомжийн зохицуулалт болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8, 10 дугаар зүйлд заасан Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын баталгааны хэрэгжилт, тулгамдаж буй хүний эрхийн асуудалд үнэлгээ хийж, цаашид улс төрийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, тэгш боломжийг хязгаарлах, жендэрийн ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгахад чиглэсэн арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулахад чиглэнэ.

АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Үнэлгээ хийх баг:

  • Хууль зүйн ухааны болон улс төр судлал, нийгмийн ухааны чиглэлийн мэргэжилтэй байх;
  • Улс төр, хууль эрх зүй, хүний эрх, жендэрийн чиглэлээр судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ хийдэг, мэргэшсэн байх;
  • Үнэлгээний багт хяналт шинжилгээ, үнэлгээ хийж байсан мэргэжлийн хуульч, энэ чиглэлээр ажилласан туршлагатай, онол, практик хосолсон 3-аас доошгүй гишүүнтэй баг бүрдүүлсэн байх;
  • Заагдсан хугацаанд болон гэрээлсэн төсвийн дүнд багтаан судалгааг гүйцэтгэх хүний нөөц, чадавхтай байх;
  • Баримт бичгийн дүн шинжилгээ хийх ур чадвартай байх;
  • Мэдээ, мэдээлэл боловсруулах, үнэлгээ, дүн шинжилгээ хийхтэй холбогдох хэрэглээний программыг ашиглах, баримт бичиг боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх;
  • Харилцааны өндөр ур чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Улс төр судлал, хууль эрх зүй, хүний эрх, жендэрийн чиглэлээр мэргэшсэн болон бүтээл гаргасан, бодлого боловсруулсан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бол давуу тал болно.

Төсөв: 19,800,000 төгрөг

Гүйцэтгэх хугацаа: 70 өдөр

  • Дээрх шаардлагыг хангасан сонирхсон этгээд доорх материалыг бүрдүүлэн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17:30 цагаас өмнө kh.tsetsegee@nhrcm.gov.mn n.zoljargal@nhrcm.gov.mn и-мэйлээр явуулна уу.

Мэдүүлэг ирүүлэх материал:

  • Байгууллага болон багийн хүсэлт;
  • Байгуулага болон багийн танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Үнэлгээг гүйцэтгэх багийн удирдлага, зохион байгуулалт, менежментийн мэдээлэл;
  • Үнэлэлгээ хийх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, арга зүй, аргачлал;
  • Үнэлгээ хийх ажлын санхүүгийн задаргаа.

Холбоо барих утас: 51-262902