Гомдол
ХЭҮК-ын гишүүд Тагнуулын ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж хамтран ажиллахаар ярилцлаа

ХЭҮК-ын гишүүд Тагнуулын ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж хамтран ажиллахаар ярилцлаа

2022.06.08 312
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдээлэл цуглуулах, үр дүнтэй ярилцлага хийх “Мендезийн зарчим”-ыг нэвтрүүлэх, алба хаагчдын чадавхжуулах зорилгоор Мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудтай уулзалт хийж эхлээд байна. Энэхүү ажлын эхлэл болгон ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Б.Энхболд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар Тагнуулын ерөнхий газрын удирдлагуудтай 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр уулзаж хамтран ажиллахаар ярилцаж санал солилцлоо.

Түүнчлэн талууд хүний эрхийн сургалт зохион байгуулах, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов.

Комиссын хувьд дээрх зарчмуудыг мөрдөн шалгах ажиллагааны практикт нэвтрүүлснээр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарна гэж үзэж байгаа юм.