Гомдол
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалттай холбоотой хүний эрхийн асуудлаар Элчин сайд Аксель Никейзтэй санал солилцлоо

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалттай холбоотой хүний эрхийн асуудлаар Элчин сайд Аксель Никейзтэй санал солилцлоо

2022.10.29 349
Сонсох

Европын холбооны Төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Аксель Никейзийг ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг болон Европын холбооны Төлөөлөгчийн газрын Улс төрийн аташе Паула Веслунд, улс төрийн ажилтан М.Ганчимэг нар оролцлоо.

IMG_7543.JPG

“Хүний эрхийн олон улсын өдрийг угтаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Хүний эрхийн Үндэсний Форум-2022”-ыг НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Европын холбооны төлөөлөгчийн газар дэмжин хамтран ажилладаг бөгөөд хатагтай Элчин сайд Аксель Никейзтэй тус арга хэмжээний талаар санал солилцов.

Түүнчлэн ХЭҮК, Европын холбооны төлөөлөгчийн газар 2023 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцлаа.

IMG_7542.JPG

Уулзалтын төгсгөлд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотой үүссэн нөхцөл байдал, бүтээн байгуулалтын нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн эрх, тулгамдаж буй асуудлуудын талаар ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов танилцуулсан бөгөөд Европын холбооны Элчин сайд ХЭҮК-той хамтарч нөлөөллийн бүс дэх иргэдийн ахуй амьдралтай газар дээр нь очиж танилцаж, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, байгаль орчин, хүний эрхийн асуудлаар санал солилцож, ярилцахаар боллоо.