Гомдол
Хүний эрхийн сургагч багш нараар дамжуулан төрийн байгууллагуудад хүний эрхийн соёлыг төлөвшүүлнэ

Хүний эрхийн сургагч багш нараар дамжуулан төрийн байгууллагуудад хүний эрхийн соёлыг төлөвшүүлнэ

2020.10.07 418
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 600 гаруй сургагч багш бэлтгээд байна. Салбар бүрт, ялангуяа төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагуудад хүний эрхийн сургагч багш бэлтгэж, сургалт явуулах замаар төрийн албанд хүний эрхэд суурилсан хандлага, соёлыг төлөвшүүлэх боломжтой юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс 2020 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд 1680 хүнд хүний эрхийн сургалтыг явууллаа. Тэдгээрээс 45 хүн Цагдаагийн байгууллагаас "Хүний эрхийн сургагч багш"-аар бэлтгэгдэж, болзол ханган сургагч багшийн сертификатыг гардан авлаа.

2020-09-30 hvnii erh.jpg

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн Ерөнхий газар хамтран 2020 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт"-ыг зохион байгуулж, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад хүний эрхийн мэдлэг, ойлголт олгох, сургалт явуулах арга зүйгээр мэргэшүүллээ. Энэ удаагийн сургалтад 21 аймаг дахь Цагдаагийн газар, нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн төлөөлөл хамрагдаж, байгууллагадаа сургалт явуулах чиглэлээр дадлагажив. Мөн 2020 оны 10 дугаар сарын 5-7-нд Хил хамгаалах ерөнхий газрын харьяа 21 аймаг дахь анги, салбар, төвийн төлөөлөл хүний эрхийн сургагч багшийн сургалтыг зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар ХЭҮК онцгой байдал, мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин, цагдаа, шүүхийн шийдвэр, хил хамгаалах алба, хуульч, өмгөөлөгч, үйлдвэрчний эвлэл, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэхээр зорьж ажиллаж байна.

2020-10-07