Гомдол
Цагдаагийн албан хаагчдад зориулсан бүсчилсэн сургалт Баянхонгор аймагт үргэлжилж байна

Цагдаагийн албан хаагчдад зориулсан бүсчилсэн сургалт Баянхонгор аймагт үргэлжилж байна

2022.05.16 276
Сонсох

Цагдаагийн албан хаагчдад зориулсан “бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” бүсчилсэн сургалт 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт болж, сургалтын нээлтэд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд оролцлоо.

Сургалт бэлгийн хүчирхийллийн ойлголт, шинж, төрөл, хэлбэр, олон улсын болон үндэсний эрх зүйн зохицуулалт,бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн сэтгэл зүй, сэтгэцийн гэмтэл, шинж тэмдэг, үр дагавар, хүүхэдтэй ажиллах цагдаагийн алба хаагч, анхаарах асуудал, бэлгийн хүчирхийллийн хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, мөрдөн шалгах арга зүй, шүүхийн шинжилгээ хийлгэхэд анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд явагдаж байна.

Энэхүү сургалтад Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, мөрдөгчид хамрагдаж байгаа юм.