Гомдол
ХҮНИЙ ЭРХ, ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАЛ, ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 290 АЛБАН ХААГЧИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

ХҮНИЙ ЭРХ, ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАЛ, ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 290 АЛБАН ХААГЧИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

2026.10.13 336
Сонсох

viber_image_2026-09-22_08-57-29-186Хүний эрхийн Үндэсний Комиссын Төв аймаг дахь референт Төв аймгийн Прокурорын газартай хамтран шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүний харьяа хорих ангиуд болон Зэвсэгт хүчний цэргийн ангиудын албан хаагчдын хүний эрх, хүний хувийн мэдээллийг хамгаалах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, нөлөөллийн ажил зохион байгууллаа.

Сургалтад Төв аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 417 дугаар нээлттэй хорих анги, Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, 331 болон 119 дүгээр ангийн нийт 290 албан хаагч хамрагдаж, хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэв.

Арга хэмжээний үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын Төв аймаг дахь референт У.Чойжилсүрэн “Хүний эрхийн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага”, “Хүний хувийн мэдээлэл хадгалахад анхаарах асуудлууд” сэдвээр, Төв аймгийн Прокурорын газрын зөрчил, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Пүрэврагчаа “Эрүүдэн шүүх тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус тус мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.