Хүний эрхийн Үндэсний Комиссын Баян-Өлгий аймаг дахь шинжээч Л.Уранчимэг тус аймаг дахь Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн нийт бүрэлдэхүүнд 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа. Хүний эрхийн тухай мэдлэг олгох, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү сургалт нь цэргийн анги, байгууллагуудын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний эрхийн мэдрэмж, хандлагыг төлөвшүүлэх төлөвлөгөөт арга хэмжээ байлаа. Энэ удаагийн сургалтад тус ангийн бүх алба хаагч бүрэн хамрагдаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн нийт бүрэлдэхүүнд явууллаа
2021.04.16
85