Complaint
BOARDING HOUSING AND CHILDREN'S RIGHTS, DISCUSSION HAPPENED

BOARDING HOUSING AND CHILDREN'S RIGHTS, DISCUSSION HAPPENED

2026.10.09 14
Listen

Олон улсын Охидын өдрийг угтан Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургууль, Политехник коллежийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн "Дотуур байр ба Охидын эрх" сургалт, хэлэлцүүлгийг Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг, Эмэгтэйчүүдийн холбоо, "Соён Эрх", Монголын гэр бүлийн сайн сайхан нийгэмлэгийн Дархан салбартай хамтран аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байртай сургуулийн 10-12 дугаар ахлах ангийн 40 гаруй сурагчдад 2026 оны 10 дугаар сарын 09-ны өдөр зохион байгуулав.

Тус арга хэмжээнд сургууль ба дотуур байрны аюулгүй орчин, сэтгэл зүй байдал ба үе тэнгийн харилцааны талаар хүүхдүүд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж, харилцан санал солилцлоо. 

Мөн Комиссын орон нутгийн ажилтан Э.Болортуяа "ЕБС-ийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрхийн хэрэгжилт", сэтгэл зүйч А.Ариунзаяа "Сэтгэл хөдлөл", хүний эрхийн идэвхтэн, МГБССН-ийн Дархан салбарын зохицуулагч Д.Доржналжирмаа "Миний биеийн аюулгүй дүрэм" сэдвээр сургалтыг зохион байгууллаа. 

Дашрамд Шарын-Гол, Орхон сум, Хонгор сумын Салхит багийн ерөнхий боловсролын сургууль, Дархан Политехникийн коллеж хамтран оролцов. 

viber_image_2026-10-22_08-52-52-806