Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хяналт шалгалт хийлээ.
Энэ хүрээнд албадан эмчлэх үйл ажиллагааны орчин нөхцөлтэй газар дээр нь танилцаж, эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж буй байдал, эм тарианы хүртээмж, эмчлүүлэгчдийн ялгаварлан гадуурхалт, хүнлэг бус харилцаа, хүчирхийлэл, дарамтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг шалгав.
Хяналт шалгалтын дүнд үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллах юм.
