Гомдол
Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад төрийн байгууллагуудын үүрэг оролцооны асуудлыг хэлэлцлээ

Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад төрийн байгууллагуудын үүрэг оролцооны асуудлыг хэлэлцлээ

2026.04.16 83
Сонсох

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны 2026 нэгдсэн сургалт, зөвлөгөөний нээлт 2026.04.15-ны өдөр болж, “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад төрийн байгууллагуудын үүрэг оролцоо” сэдвээр Хүний эрхийн Үндэсний коммиссын гишүүн Ж.Хунан илтгэл хэлэлцүүллээ.

Энэхүү зөвлөгөөнөөр гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдсан асуудлыг хэлэлцэн цаашдын бодлого, зорилтыг тодорхойлох зорилготой.

Цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх, гэр бүл, хүүхдийн асуудал, нутаг дэвсгэр хариуцсан нийт 200 алба хаагч  уг сургалт зөвлөгөөнд оролцлоо.

Сургалтаар “Урьдчилан сэргийлэх ажил”, “Дижитал шилжилт-өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага”, “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад төрийн байгууллагуудын үүрэг, оролцоо” зэрэг 9 сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.