Гомдол
“108 Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв”-д ажиллалаа

“108 Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв”-д ажиллалаа

2026.02.10 111
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “108 Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв”-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Энэ хүрээнд уг төвийн үйлчилгээ хүүхдүүдэд хүртээмжтэй, аюулгүй, ээлтэй, чанартай, шуурхай хүрч байгаа эсэх, хүүхдийн эрхийн зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаарх мэдээ, мэдээллийг хүлээн авч, харьяаллын дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээнд холбон зуучилсан байдал, шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлсэн байдал, хүүхдийн санаа бодлыг сонсох, анхан шатны нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллээр тогтмол хангасан байдал, утсанд ирсэн дуудлага, мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ хийж буй байдал зэрэгтэй танилцан тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Комисс хяналт шалгалтын дүн, түүнийг үндэслэн гарах санал, зөвлөмжийг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд тусгах юм.