Энэ хүрээнд “Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн хэрэгжилт” сэдвээр 4 судалгааны ажлыг зөвлөх үйлчилгээгээр гүйцэтгүүлж, 2026.02.12-ны өдөр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж”, “Эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын тогтолцоо”, 2026.03.04-ний өдөр “Хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил”, “Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо, эмч, эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх эрх, ёс зүйн асуудал” судалгааны урьдчилсан үр дүнг танилцууллаа.


Хэлэлцүүлэгт ЭМЯ, ЭМДЕГ, ЭЭХЗГ, НЭМҮТ, ЭМХТ, анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүд, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны төлөөлөл, эмнэлгийн байгууллагуудын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд оролцов. 
Хэлэлцүүлэгт оролцогчид дээрх сэдвүүдийн хүрээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй болон цаашид анхаарах асуудал, шийдлийн талаар санал солилцлоо.
