БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2025.06.20-нд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, тус улсын хил дээрээс буцсан иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа бол БНСУ-ын ХЭҮК-оос Монгол Улс дахь албан болон албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсрол олгож буй эрх зүйн орчин, нөхцөл байдалтай танилцах, санал, туршлага солилцох зорилгоор хүрэлцэн ирээд байна.


Энэхүү ажлын хэсэгт БНСУ-ын ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дэд дарга, хатагтай Пэк Инэ болон мэргэжилтэн Жон Ынёонг, Ким Жүүхий, Канг Мижеонг нар багтсан бөгөөд өнөөдөр /2025.10.14/ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Монгол Улсад хүрэлцэн ирж хүний эрхийн боловсрол олгож буй үйл явц, эрх зүйн орчинтой биечлэн танилцаж байгаад талархал илэрхийлж, ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг түнш байгууллагуудын хувьд мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцсан үр дүнтэй уулзалт зохион байгуулахыг хүсэв. Мөн уулзалтад ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга бөгөөд Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Тунгалагтамир, Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Олон талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга У.Ундрах, ахлах мэргэжилтэн Ч.Амарбаясгалан болон Хүний эрхийн боловсролын хэлтсийн албан хаагчид оролцов. 2026.10.28 2026.10.26 2026.10.26 2026.10.20 2026.10.20 2026.04.16 2026.04.16 2026.04.16 2026.04.16 2026.04.15 2026.04.15 2026.04.14 2026.04.10 2026.04.08 2026.04.04 2026.04.04 2026.04.01 2026.04.01 2026.03.31 2026.03.31 2026.03.30 2026.03.26 2026.03.25 2026.03.19 2026.03.19 2026.03.18
Холбоотой мэдээ
“ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ЗӨВЛӨГӨӨН БАЯНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
СУМДЫН УДИРДЛАГУУДТАЙ ХҮНИЙ ЭРХ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
ТӨРИЙН ДАЛБАА МАНДУУЛАХ, ТӨРИЙН ДУУЛАЛ ЭГШИГЛҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сүүлийн мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төрийн үйлчилгээг хүртээмжгүй, хүнлэг бус байдлаар үзүүлсэн тул холбогдох байгууллагын албан хаагчдын үйл ажиллагаанд дотоод хяналтыг зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр зөвлөмж хүргүүлэв.
“Хүүхэд хамгаалал – хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Хүүхдийн өмч, хөрөнгийг хамгаалах зохицуулалт дутмаг байдгаас хүүхдийн өмчлөх, өвлөх эрх зөрчигдөж байна
Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад төрийн байгууллагуудын үүрэг оролцооны асуудлыг хэлэлцлээ
ХЭҮК-ын дарга, гишүүд ХЗДХ-ын сайдтай санал солилцох уулзалт зохион байгууллаа
Багахангай дүүргийн төрийн албан хаагчид “Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг дэмжих, хүндэтгэх, хамгаалах” мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ
ХЭҮК орон нутгийн Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжихэд ЖҮХ-той хамтран ажиллана
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг сэтгүүлчдэд танилцуулах уулзалт зохион байгууллаа.
Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын ерөнхий прокурорын газартай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Нийслэл, дүүрэг, Тээврийн прокурорын ахлах прокурор, хяналтын прокурор, прокурор нарт хүүхдийн эрхийн сургалт зохион байгууллаа
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭЛХИЙН ХОЛБОО (GANHRI)-НЫ 2026 ЭЭЛЖИТ ЧУУЛГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
Комисс дотоод орчны агаарын чанартай холбоотой асуудалд тогтмол хяналт тавин ажиллаж байна
ХЭҮК-оос Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газарт хяналт шалгалт хийлээ
Төрийн албан хаагчид хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиглэлээр чадавхаа бэхжүүлж байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачилгаар World Justice Project олон улсын байгууллагатай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хүний эрх хамгаалагчийн гомдлыг хэлэлцэж, хариу хүргүүлэхээр шийдвэрлэлээ
МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 25 ДАХЬ ИЛТГЭЛИЙГ УИХ-Д ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР ХҮРГҮҮЛЛЭЭ
Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах хүрээнд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллана
Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмын талаар сургалт зохион байгууллаа
“Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аянд нэгдэхийг уриалж байна
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 61 дүгээр чуулганаар Монгол Улсад өгөх дүгнэлт, зөвлөмжүүдийг баталлаа
Хөвгүүд сэтгэл зүйн асуудлаа нээхгүй “чимээгүй шаналах” үзэгдэл давамгайлж байна