БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2025.06.20-нд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, тус улсын хил дээрээс буцсан иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа бол БНСУ-ын ХЭҮК-оос Монгол Улс дахь албан болон албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсрол олгож буй эрх зүйн орчин, нөхцөл байдалтай танилцах, санал, туршлага солилцох зорилгоор хүрэлцэн ирээд байна.


Энэхүү ажлын хэсэгт БНСУ-ын ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дэд дарга, хатагтай Пэк Инэ болон мэргэжилтэн Жон Ынёонг, Ким Жүүхий, Канг Мижеонг нар багтсан бөгөөд өнөөдөр /2025.10.14/ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Монгол Улсад хүрэлцэн ирж хүний эрхийн боловсрол олгож буй үйл явц, эрх зүйн орчинтой биечлэн танилцаж байгаад талархал илэрхийлж, ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг түнш байгууллагуудын хувьд мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцсан үр дүнтэй уулзалт зохион байгуулахыг хүсэв. Мөн уулзалтад ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга бөгөөд Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Тунгалагтамир, Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Олон талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга У.Ундрах, ахлах мэргэжилтэн Ч.Амарбаясгалан болон Хүний эрхийн боловсролын хэлтсийн албан хаагчид оролцов. 2026.10.28 2026.10.28 2026.10.26 2026.10.26 2026.10.20 2025.11.13 2025.11.13 2025.11.12 2025.11.12 2025.11.11 2025.11.07 2025.11.07 2025.11.06 2025.11.05 2025.11.05 2025.11.04 2025.11.03 2025.10.31 2025.10.31 2025.10.30 2025.10.30 2025.10.29 2025.10.29 2025.10.29 2025.10.28 2025.10.28
Холбоотой мэдээ
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
“ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ЗӨВЛӨГӨӨН БАЯНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
СУМДЫН УДИРДЛАГУУДТАЙ ХҮНИЙ ЭРХ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Сүүлийн мэдээ
ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛУУЛАХ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭРХ” СЭДЭВТ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн ээлжит хурлыг зохион байгууллаа
ХЭҮК “Камерын хяналт, аюулгүй байдал, халдашгүй байх эрх” хэлэлцүүлэг зохион байгууллаа
Иргэний хувийн мэдээллийг цуглуулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагч хүний эрхийг зөрчжээ
“Хууль сахиулах ажиллагаа ба хүүхдийн эрхийн асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний хурал, бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
И-Монгол систем, иргэний бүртгэлийн цахимжилтын хүний эрхийн үнэлгээ хийж байна
Хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж зэрэг орлогоос төлбөр гаргуулж болохгүй
ХЭҮК “Хүний эрх ба хиймэл оюун ухаан” сэдэвт АСЕМ-ийн 23 дугаар семинарт оролцлоо
Хүний эрхийн Үндэсний Комисс “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг эхлүүллээ
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох цагдаагийн алба хаагчид хүний эрхийн сургалтад хамрагдаж байна
Сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа
Эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдалд учирч буй эрсдлийн талаар хэлэлцлээ
Хүний эрхийн Үндэсний Комисс “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа
ХЭҮК хилийн цэргийн ангиудад хяналт, шалгалт хийлээ
ХЭҮК иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр нийслэлийн удирдлагуудтай уулзав
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд "Хүний эрх, хүмүүнлэг дэлхийн төлөө" чуулганд оролцов
Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөрт зориулсан арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийн уулзалт боллоо
Нийслэлийн өдөр 10 дугаар сарын 29-ний өдөр тохионо.
ХЭҮК нийслэл, дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс CU, GS25 сүлжээ дэлгүүрийн төлөөлөлтэй уулзав
“Хүний эрхийг хамгаалах нь: Дижитал шилжилт” олон улсын онол, практикийн бага хуралд оролцлоо
Евро-Азийн Омбудсмены Холбооны 10 дугаар хуралдаанд оролцлоо