Гомдол
ХЭҮК нийслэл, дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс CU, GS25 сүлжээ дэлгүүрийн төлөөлөлтэй уулзав

ХЭҮК нийслэл, дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс CU, GS25 сүлжээ дэлгүүрийн төлөөлөлтэй уулзав

2025.10.29 295
Сонсох

ХЭҮК нийслэл, дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийнхэн болон CU, GS25 сүлжээ дэлгүүрийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтаар худалдаа, үйлчилгээний байгууллагууд дахь хяналтын камерын бичлэгийн ашиглалт, хадгалалтын талаар ярилцаж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилт,  цаашид хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэдээлэл танилцууллаа.

Хяналтын камерын бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтлэх, гуравдагч этгээдэд дамжуулах, тухайн хүнийг танигдахуйц байдлаар түгээхгүй байх зөвхөн хуульд заасан үндэслэлээр, тухайлбал гэмт хэрэг, зөрчил шалгах зорилгоор эрх бүхий байгууллагад өгөх үүргийг сануулж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав.

Түүнчлэн нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох онлайн системд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг ашиглах, дамжуулахтай холбоотой анхааруулга мэдээлэл байршуулж ажиллахаар тохиролцлоо.