БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2025.06.20-нд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, тус улсын хил дээрээс буцсан иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа бол БНСУ-ын ХЭҮК-оос Монгол Улс дахь албан болон албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсрол олгож буй эрх зүйн орчин, нөхцөл байдалтай танилцах, санал, туршлага солилцох зорилгоор хүрэлцэн ирээд байна.


Энэхүү ажлын хэсэгт БНСУ-ын ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дэд дарга, хатагтай Пэк Инэ болон мэргэжилтэн Жон Ынёонг, Ким Жүүхий, Канг Мижеонг нар багтсан бөгөөд өнөөдөр /2025.10.14/ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Монгол Улсад хүрэлцэн ирж хүний эрхийн боловсрол олгож буй үйл явц, эрх зүйн орчинтой биечлэн танилцаж байгаад талархал илэрхийлж, ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг түнш байгууллагуудын хувьд мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцсан үр дүнтэй уулзалт зохион байгуулахыг хүсэв. Мөн уулзалтад ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга бөгөөд Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Тунгалагтамир, Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Олон талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга У.Ундрах, ахлах мэргэжилтэн Ч.Амарбаясгалан болон Хүний эрхийн боловсролын хэлтсийн албан хаагчид оролцов. 2026.10.28 2026.10.28 2026.10.26 2026.10.26 2026.10.20 2025.12.03 2025.11.29 2025.11.29 2025.11.28 2025.11.28 2025.11.28 2025.11.25 2025.11.25 2025.11.20 2025.11.19 2025.11.19 2025.11.19 2025.11.18 2025.11.18 2025.11.17 2025.11.15 2025.11.14 2025.11.14 2025.11.14 2025.11.14 2025.11.13
Холбоотой мэдээ
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
“ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ЗӨВЛӨГӨӨН БАЯНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
СУМДЫН УДИРДЛАГУУДТАЙ ХҮНИЙ ЭРХ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
“Ахмадаа сонсъё, асуудлаа хэлэлцье” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Сүүлийн мэдээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчийг танилцуулж байна
“Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөр”-т зориулсан “Хүний эрх хамгаалагчийг хэн сайн мэдэх вэ?” илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
“Хүний эрх хамгаалагч-Нийгмийн ажилтан” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
ХЭҮК “Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангуулахаар Комиссын зөвлөмжийг боловсруулж, Боловсролын сайдад хүргүүлэхээр ажиллаж байна.
Төрийн жинхэнэ албан тушаалд анх томилогдсон Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө.
Жендэрт суурилсан хүчирхийллийн 16 хоногийн аяны нээлтийн хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа.
Хүний эрхийн хүндэтгэлийн 50 дахь удаагийн лекцийг зохион байгууллаа
Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай 2026 онд хамтран ажиллана
ХЭҮК хөдөлмөрийн улсын ахлах байцаагч, байцаагч нарт хүний эрхийн сургалт зохион байгуулав
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна
Хүний эрхийн боловсролын матрицын төслийг хэлэлцэх уулзалт боллоо
Олон улсын хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр 11 сарын 18-ны өдөр тохионо.
“Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба хүний эрх, хүний хувийн мэдээллийн эрсдэл” судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг боллоо
ХЭҮК Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын чуулганы хоёр жил тутмын бага хуралд оролцлоо
“Нийслэл дэх шилжилт хөдөлгөөн, шилжин суурьшигчдад тулгамдсан хүний эрхийн асуудал” судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы 30 дугаар ээлжит хуралд оролцож байна
“Мэдэх эрх, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт” судалгааны урьдчилсан дүнг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Хүний эрхийн Үндэсний Комисс Дундговь аймагт ажиллалаа
Хүний эрхийн үндэсний индексийг боловсруулах ажлын хүрээнд Төв аймагт хэлэлцүүлэг зохион байгуулав