УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Монгол Улсын Үндсэн хууль, хууль болон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт, эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлого, хөтөлбөр, төсөвлөлт, гүйцэтгэлийн санхүүжилт, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын иргэдэд үзүүлж буй үйлчилгээ нь хүний эрхэд суурилсан эсэх, бодит, тулгамдсан асуудлыг хөндөх, эрэн сурвалжлах, эсвэл сайн жишээ, туршлага, үр дүнг олон нийтэд таниулахад оршино.
ЭСЭЭ БИЧЛЭГИЙН СЭДЭВ:
Дараах сэдвийн хүрээнд бодит, тулгамдсан асуудлыг хөндөх, эрэн сурвалжлах, эсвэл сайн жишээ, туршлага, үр дүнг олон нийтэд таниулах байдлыг тусган бичнэ. Үүнд:
-
“Эрүүл мэндээ хамгаалуулах эрх-тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”
-
“Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх-тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”
-
Зорилтот бүлгийн (ахмад настан, хүүхэд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн зэрэг) эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх-тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”
УРАЛДААНД ОРОЛЦОГЧ:
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Архангай, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймаг дахь салбар сургуулийн оюутан, багш нар.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Эсээ бичлэг нь сэдвийн хүрээнд агуулгыг ерөнхий гаргахаас илүү бодит кэйс, тодорхой асуудал, сайн туршлагыг тусгасан, асуудал дэвшүүлсэн, шинэлэг санаа, гарц шийдлийг эрэлхийлсэн байх бөгөөд дараах Үндсэн болон бичиглэлийн шаардлагыг хангасан байна. Үүнд:
1.Үндсэн шаардлага:
-
Эссэ бичлэгийн нийтлэг загварыг баримталсан байх;
-
Үгийн тоо 1,000-2,000 хүртэл байх;
-
Ашигласан судалгаа, шинжилгээ, дурдагдсан жишээ баримт, статистик тоон мэдээлэл үнэн зөв байх;
-
Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй эх бүтээл байх ёстой бөгөөд ашигласан эх сурвалжийг зохих ёсоор иш татсан байх;
-
Монгол хэл дээр, зөв бичих дүрмийн алдаагүй байх;
-
Эмнэлгийн эмч, сувилагч, асрагч, жолооч, үйлчлэгч болон архаг, хууч өвчтөн, хүүхэд, эмэгтэйчүүд, төрөх, дотор зэрэг тасагт хэвтэн эмчлүүлэгч нартай уулзаж ярилцах, статистик, бусад шаардлагатай мэдээллийг цуглуулан тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тусгасан байх;
-
Эсээ нь сэтгэлгээний хувьд чөлөөтэй, бүтээлч, шинэлэг санааг тусгасан бол давуу тал болно.
2.Бичиглэлийн стандарт:
-
Үсгийн фонт - Times New Roman;
-
Үсгийн хэмжээ - 12;
-
Мөр хоорондын зай – 1.15;
-
А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх;
-
Эсээнд оролцогчийн товч танилцуулга, үндэслэл, үндсэн хэлэлцүүлэг, дүгнэлт гэсэн ерөнхий бүтэцтэй байна.
ХҮЛЭЭН АВАХ:
Эсээний эхийг PDF файл хэлбэрээр 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн 18.00 цагаас өмнө info@nhrcm.gov.mn мэйл хаягаар ирүүлнэ. Эсээг ирүүлэхдээ оролцогчийн овог нэр, сургуулийн нэр, анги, эрхэлдэг ажил, цахим хаяг, холбоо барих утасны дугаараа тодорхой бичиж ирүүлнэ.
ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:
Эсээг дүгнэхэд 0-100 хүртэл онооны системээр дараах шалгуур үзүүлэлтүүдийг баримталж дүгнэнэ. Үүнд:
-
Дүн шинжилгээ тодорхой байх, үндсэн шаардлагыг хангасан байдал (20 оноо);
-
Хэл найруулга, бичлэгийн ур чадвар, тавьсан шаардлага хангасан байдал (20 оноо);
-
Бүтээлч байдлыг харуулсан хандлага (20 оноо);
-
Дэвшүүлсэн шинэлэг санаа, бодит ажил хэрэг болохуйц байдал (20 оноо);
-
Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо).
Эсээг зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, тавигдах шаардлага хангаагүй, эх сурвалжийг тодорхой дурдаагүй эсээг шалгаруулалтад оруулахгүй болно.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийн зохиогчийн эрхийг зохион байгуулагч байгууллага эзэмшинэ.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Хүний эрхийн Үндэсний Комиссын Захиргаа, удирдлагын хэлтсийн Орон нутгийн хариуцсан тасаг, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газрын төлөөллөөс бүрдсэн нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй баг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд шүүн шалгаруулна.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
Уралдаанд эхний гурван байрыг шалгаруулж дараах байдлаар шагнана. Үүнд:
1 дүгээр байр: Өргөмжлөл, 200.000 төгрөг
2 дугаар байр: Өргөмжлөл, 100.000 төгрөг
3 дугаар байр: Өргөмжлөл, 70.000 төгрөг
Уралдаанд байр эзэлсэн бүтээлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын цахим хуудас, фэйсбүүк пэйж хуудаст байршуулж олон нийтэд түгээнэ.
Харилцах утас: 51-262786, 94111199, 88897954