Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн тухай мэдээлэл өгч, гомдол мэдээлэл хүлээн авч байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн тухай мэдээлэл өгч, гомдол мэдээлэл хүлээн авч байна.

2025.05.01 114
Сонсох

Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй  “Хуульчийн Про Боно” өдөрлөгт ХЭҮК оролцож, хүний эрхийн талаар хууль зүйн зөвлөгөө  өгч, хүний эрх зөрчигдсөн асуудлаар гомдол, мэдээлэл хүлээн авсаар байна.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Жил бүр зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагаа нь хууль зүйн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тулгамдсан асуудалдаа гарц гаргалгаа олоход туслалцаа үзүүлж, дэмжлэг болж чаддагаараа  ихээхэн ач холбогдолтой. Тийм ч учраас ХЭҮК жил бүр идэвхтэй оролцож ирсэн” хэмээн онцлон  хамтран ажиллаж байгаа байгууллагуудад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Хүний эрхийн тухай ойлголт, мэдлэгтэй байх нь хүн өөрийн эрхээ зөрчүүлэхгүй байхаас гадна бусдын эрхийг хүндэтгэх тухай юм. Тиймээс ХЭҮК хүний эрхийн боловсрол олгоход онцгойлон анхаарч, иргэдийн гомдол мэдээллийн дагуу зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр ажилладаг. Энэ хүрээнд, зөвхөн өнгөрсөн онд л гэхэд иргэдээс 1286 гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ.

Мөн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор 122 удаагийн хяналт шалгалт зохион байгууллаа.