Гомдол
Жагсаал, цуглаан зохион байгуулж буй иргэдийн төлөөллийг ХЭҮК хүлээн авч уулзлаа

Жагсаал, цуглаан зохион байгуулж буй иргэдийн төлөөллийг ХЭҮК хүлээн авч уулзлаа

2023.01.03 332
Сонсох

Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэж буй иргэдийн жагсаал, цуглаан, суултад ХЭҮК-оос ажиглалт, дүн шинжилгээ хийх замаар шаардлагатай арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал, цуглаан зохион байгуулах орон зайг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах болон эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг эдлүүлэх, хүний наад захын хэрэгцээ, шаардлага болох ариун цэврийн байгууламжаар үйлчлүүлэх боломжоор хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудад Комиссын Зөвлөмж, саналыг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж ажиллаж буй.

Түүнчлэн ХЭҮК-оос хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө чөлөөтэй эдлэж буй иргэдийн төлөөлөлтэй удаа дараа уулзалт зохион байгуулж, санал солилцож байна.

Энэ хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр жагсаал, цуглаан зохион байгуулж буй иргэдийн төлөөөллийг ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Б.Энхболд, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр жагсаал, цуглаан зохион байгуулж буй иргэдийн зүгээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө чөлөөтэй эдлэхэд ХЭҮК-ын зүгээс дэмжлэг үзүүлэх саналыг гаргалаа.

Уулзалтын үеэр жагсаал, цуглаан зохион байгуулж буй иргэдийн зүгээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө чөлөөтэй эдлэхэд ХЭҮК-ын зүгээс дэмжлэг үзүүлэх саналыг гаргалаа.