Гомдол
📍 “ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ХАНГАЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН АРХАНГАЙ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

📍 “ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” ХАНГАЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН АРХАНГАЙ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026.10.30 3
Сонсох
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Германы Фридрих-Эбертийн сантай хамтран зохион байгуулж буй “Хөдөлмөрлөх эрх ба нийгмийн түншлэл” сэдэвт Хангайн бүсийн зөвлөгөөн Архангай аймагт амжилттай үргэлжилж байна.
867155814_2093973167952879_2881150607721914386_n
Зөвлөгөөнийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир нээж үг хэлэн, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.
Зөвлөгөөнд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ)-ны Гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу, Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн дарга Х.Батжаргал болон орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, ажил олгогч, холбогдох байгууллагын төлөөлөл оролцож байна.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгаалал, ажил олгогч болон ажилтны төлөөллийн гурван талт хамтын ажиллагааны асуудлыг хөндөн хэлэлцэж байна.
867155814_2093973167952879_2881150607721914386_n
Мөн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026–2028 оны Улсын хэлэлцээрийн зорилт, хэрэгжилтийг танилцуулж, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд талуудын хамтын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх талаар санал солилцож байна.
Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах үйлсэд хамтын дуу хоолой, нэгдмэл байр суурь, бодитой хамтын ажиллагаа чухал юм.
869929037_1454096863353569_3828174611262910326_n