Гомдол
ДАРХАН-УУЛ АЙМАГТ КОМИССЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ДЭД ЗӨВЛӨЛ ТҮР БАЙГУУЛЖ, ТУРШИЛТААР АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

ДАРХАН-УУЛ АЙМАГТ КОМИССЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ДЭД ЗӨВЛӨЛ ТҮР БАЙГУУЛЖ, ТУРШИЛТААР АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

2026.10.19 444
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1.7, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг тус тус үндэслэн Дархан-Уул, Говь-Алтай аймагт Комиссын дэргэдэх орон тооны бус иргэний нийгмийн дэд зөвлөлийг байгуулж, туршилтаар ажиллуулна.

Зорилго: Комиссын үйл ажиллагааг орон нутагт явуулахад иргэний нийгмийн олон талт оролцоог хангах, Комисс орон нутаг дахь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн боловсролыг түгээх ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад оршино. 

Хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2027 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд туршилтын журмаар ажиллана. Туршилт амжилттай болсон тохиолдолд цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжтой. 

Бүрэлдэхүүн: Дархан-Уул аймгийн Иргэний нийгмийн дэд зөвлөлийн даргаар Комиссын Орон нутаг хариуцсан тасгийн дарга, нарийн бичгийн даргаар тус аймгийн референт ажиллах бөгөөд Дэд зөвлөлийн гишүүнээр хүний эрхийн асуудал эрхэлсэн ашгийн төлөө бус хуулийн этгээд, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн багш, судлаачид, хүний эрхийн олон талын салбар чиглэлийг хариуцсан дараах эрхээр мэргэшсэн 5 иргэнийг сонгоно. Үүнд:

  • Иргэний болон улс төрийн эрхийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай 1 иргэн;
  • Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай 1 иргэн;
  • Зорилтот бүлгийн (хүүхдийн эрх, жендэрийн эрх тэгш байдал, ахмад, настны эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх) эрхийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай 3 иргэн;

Иймд Та өөрийн ажилласан туршлагын талаар бичсэн Иргэний нийгмийн дэд зөвлөлд гишүүнээр сонгогдож ажиллах хүсэлтээ 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18:00 цагаас өмнө darkhan-uul@nhrcm.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. 

Жич: Дэд зөвлөлд удирдамжийн 4.2-т заасан төлөөлөл нь хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, аль нэг намын  харьяалалгүй байна. 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН

АЖЛЫН ХЭСЭГ