Complaint
“ҮНДСЭН ХУУЛЬ – МАНАЙ АНГИД” УРИАЛГАД НИЙСЛЭЛ, 19 АЙМГИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА НЭГДЭЖ, УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 53.389 ХҮҮХЭД ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ ОЙЛГОЛТОО НЭМЭГДҮҮЛЛЭЭ

“ҮНДСЭН ХУУЛЬ – МАНАЙ АНГИД” УРИАЛГАД НИЙСЛЭЛ, 19 АЙМГИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА НЭГДЭЖ, УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 53.389 ХҮҮХЭД ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ ОЙЛГОЛТОО НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2026.09.04 94
Listen

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу 9-р сарын 1-нд “ҮНДСЭН ХУУЛЬ – МАНАЙ АНГИД” агуулгын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, иргэний үүргийг таниулж, “Хүүхдийн эрх ба цахим орчин” сэдвээр хичээл заахыг нийслэл, 19 аймгийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагуудад уриалсан билээ.

Энэ хүрээнд нийслэл болон 19 аймгийн 53,389 хүүхэд сургалтад хамрагдаж, хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлжээ. Үүнд Ерөнхий боловсролын 125 сургууль, нийт 6 Политехникийн коллеж нэгдэж, Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, иргэний үүргийг таниулж, “Хүүхдийн эрх ба цахим орчин” сэдвийн хүрээнд хүний эрхийн сургалт зохион байгууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Үндсэн хууль-Манай ангид, “Үндсэн хууль-Манай сургуульд” гэж өөриймшүүлж, хүүхэд, өсвөр насныханд нас насанд нь тохирсон агуулга, арга хэлбэрээр хүний эрхийн суурь боловсролыг түгээхийг ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд уриалдаг.

Ангидаа хүний эрхийн хичээл заалгаснаар суралцагч бүр эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг иргэн болж төлөвшихийн зэрэгцээ бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх хүний эрхэд суурилсан хандлагатай болоход дэмжлэг үзүүлнэ.

ЭНЭХҮҮ УРИАЛГАД НЭГДСЭН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.