Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байна

2026.06.24 56
Сонсох

Өнөөдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, ХЭБХ-ийн дарга Х.Цэцгээ, референт Б.Энхбаяр, О.Наранбаяр, С.Мөнх-Эрдэнэ нар БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байна.

Албан уулзалтыг БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Ри Сокжун нээж, Хууль тогтоомж болон гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны талаар Олон улсын хүний эрхийн хэлтсийн дарга Сон Оён танилцууллаа. Түүнчлэн БНСУ-ын Хүний эрхийн үндэсний Комиссын дарга Ан Чан Хо Монгол Улсын Хүний эрхийн үндэсний Комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор 2025 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсныг уулзалтын эхэнд дурдав. Улмаар энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын хүний эрх, соёлын болон бусад үйл ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, хоёр улсын иргэдийн эрхийг хамгаалах ач холбогдолтой болохыг онцолж, хүрэлцэн ирж туршлага солилцож байгаад талархал илэрхийллээ.

Уулзалтын үед Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов Монгол Улсаас БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч буй иргэдийн эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалтай танилцах, хүний эрхийн тулгамдсан асуудлыг тодруулах зорилгоор БНСУ дахь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд холбогдох хяналт шалгалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.