Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комиссын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Хүний эрхийн Үндэсний Комиссын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

2026.08.05 126
Сонсох

Төсвийн тухай хуулийн 28’ дүгээр зүйлд тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах, олон нийтийн хэлэлцүүлгийг салбар бүрээр зохион байгуулахаар заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны 704 тоот хурлын зааланд зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллага, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох албан тушаалтнуудын төлөөллийг оролцуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр Комиссын 2027 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор бичгээр 20 санал ирүүлж, 9 оролцогч асуулт асууж, санал хэллээ. Оролцогчид төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийн талаар санал солилцож, Комиссын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн талаар байр сууриа илэрхийлээ.