Гомдол
Монгол Улсын иргэн Д.Амарсанаа НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр сонгогдсонд Комиссын дарга, гишүүд баяр хүргэв

Монгол Улсын иргэн Д.Амарсанаа НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр сонгогдсонд Комиссын дарга, гишүүд баяр хүргэв

2026.07.07 160
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Комиссын гишүүн С.Дондов нар НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр сонгогдсон Монгол Улс жендэрийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанааг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. 
НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хороо (Committee on the CEDAW)-ны 2027-2030 оны гишүүний сонгууль Нью-Йорк хотноо 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болсон. 


Уг сонгуульд жендэрийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанаагийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд тус сонгуульд 12 суудлын төлөө манай улсаас гадна Азербайжан, Албани, Антигуа Барбуда, Бенин, Буркина Фасо, Габон, Египет, Испани, Канад, Куба, Мексик, Мозамбик, Намиби, Нигери, Нигер, Өмнөд Африк, Уганда, Шри Ланка, Эстони зэрэг 20 улс нэрээ дэвшүүлэн өрсөлдөв. Манай нэр дэвшигч 136 санал авч амжилттай сонгогдов.
Тус хороо нь 23 гишүүнтэй ба 3 жилийн хугацаатай сонгогдон ажилладаг. Монгол Улс уг хороонд ажилласнаар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах, улмаар нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.