Гомдол
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамт олон 50 жилийн ойн баярын мэнд хүргэе.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамт олон 50 жилийн ойн баярын мэнд хүргэе.

2026.06.16 60
Сонсох

Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх үйлсэд тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрт талархал илэрхийлье.

Цаашид ч энэхүү түншлэл улам бэхжин, Монгол хүн бүрийн эрх, эрх чөлөөг хангах үйл хэрэгт шинэ үр дүн, бодит ахиц авчирна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, дэмжих чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээс дурдвал:

  • “Хүний эрхийн Үндэсний Комиссын чадавх дээшлүүлэх” төсөл
  • “Шашны сургууль, сүм хийдэд шавилан суралцаж буй хүүхдийн эрхийн нөхцөл байдалд хяналт үнэлгээ”
  • “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төсөл
  • “Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах, байгаль орчны засаглал”
  • “Монгол Улсын хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь”
  • “Бизнес ба хүний эрх” төслийн санхүүжилтээр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль” сурталчлах 
  • “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь”
  • Уул уурхайн салбараас хүний эрхэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах нь: Өмнөговь аймаг
  • “Монгол Улсад мэргэшсэн иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төсөл