Complaint
Хэнтий аймагт “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээ эхэллээ

Хэнтий аймагт “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээ эхэллээ

2026.06.11 93
Listen

Энэ хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу ХЭҮК-ын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймагт тус арга хэмжээг эхлүүллээ.

 “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд аймгийн удирдлагуудтай хүний эрхийн нөхцөл байдлын талаар уулзалт зохион байгуулж, батлагдсан удирдамжийн дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх, Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байр, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Телекамерын хяналтын дэд төвийн үйл ажиллагаатай танилцах, хүний эрхийн сургалт зохион байгуулах, иргэд, олон нийтэд хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол, мэдээлэл хүлээн авах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулна.

Уулзалтын үеэр Комиссын гишүүн С.Дондов: Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг товч танилцуулан, аймгийн хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, Комиссын шаардлага зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг хүслээ. Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь: 2026 онд аймгийн ЗДТГ ИТХ-аас боловсролын орчин дахь хүүхдийн эрх, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах чиглэлд онцгойлон анхаарч байгаа, аймаг, сумын ИТХ ажлын албаны ажилтнууд хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэн иргэдэд хүний эрхийн мэдлэг олгох сургалт зохион байгуулсныг онцоллоо.

Мөн арга хэмжээний хүрээнд төрийн байгууллагын 68 удирдах албан тушаалтанд “ Хүний эрхэд суурилсан төрийн албаны үйл ажиллагаа”, “ Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо”, “Хөдөлмөрийн дотоод журамд хүний эрх хамгаалагчийг хамгаалах заалтыг тусгах аргачлал” сэдвээр сургалт зохион байгуулсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал асуулга авч ажиллаа. Батлагдсан удирдамжийн дагуу аймгийн цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах байр, ЗДТГ-ын дэргэдэх Телекамерын хяналтын дэд төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хуулийг танилцуулах зорилгоор иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг хүлээн авч танилцлаа.