Гомдол
ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛТНУУДАД "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХАД АНХААРАХ АСУУДЛУУД" СЭДВЭЭР ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛТНУУДАД "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХАД АНХААРАХ АСУУДЛУУД" СЭДВЭЭР ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.05.29 36
Сонсох

Дархан-Уул аймгийн 7 дугаар Цэцэрлэгийн багш, ажилтнуудад "Төрийн байгууллага хүний хувийн мэдээллийг хамгаалахад анхаарах асуудлууд" сэдэвт сургалтыг 2026 оны 5 дугаар сарын 29-ны өдөр хамтран зохион байгууллаа.

Монгол Улсад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 2021 онд батлагдаж, 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хуулиар хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг өргөн хүрээгээр баталгаажуулсан. 

Сургалтаар мэдээллийн эзэн, мэдээлэл хариуцагчийн эрх үүрэг, хүний хувийн, эмзэг мэдээллийн ойлголт, хүний хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, хамгаалах үйл ажиллагаанд баримтлах зарчим мөн технологийн тусламжтайгаар дуу, дүрс, дуу-дүрсний бичлэгийн мэдээлэл цуглуулах, дамжуулах, хадгалдаг техник хэрэгсэл, тэдгээр мэдээллийг дамжуулах хадгалах сүлжээ, төхөөрөмж, программ хангамжийн талаар ярилцлаа.

Мөн хүний хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн салшгүй хэсэг бөгөөд энэ хүрээнд хүмүүс өөрийн хувийн мэдээллийг нууцлах, хамгаалуулах, цаашлаад ямар хувийн мэдээллийг нь хэн цуглуулж, хэрхэн ашиглаж байгааг мэдэх болон хуульд заасны дагуу өөрийн мэдээллийг устгуулах буюу мартагдах эрхтэй юм. 

Түүнчлэн, хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй этгээд ч мөн холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг тусгасан байна. 

Хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд хамтран ажилласан 7 дугаар Цэцэрлэгийн удирдлага, хамт олонд дахин Талархал илэрхийлье.