Төрийн бүхий л байгууллага “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” тухай хуульд зааснаар Мэдээлэл хариуцагч бөгөөд хүний хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 2021 онд батлагдаж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хуулиар хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг өргөн хүрээгээр баталгаажуулж, нарийн зохицуулалтыг бий болгосон.
Энэ хүрээнд Комиссын референт Н.Туул Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын захиалгаар “Хүний хувийн мэдээллийг хамгаалахад анхаарах асуудал” сэдвээр 2026 оны 05 дүгээр сарын 12-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар мэдээллийн эзэн, мэдээлэл хариуцагчийн эрх, үүрэг, хүний хувийн мэдээллийн ойлголт ,түүнд хамаарах мэдээллийн төрөл, хүний хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, хамгаалах үйл ажиллагаанд баримтлах зарчим, дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахтай холбоотой шаардлага, хүний хувийн мэдээлэлтэй холбоотой зөрчигдсөн эрхээ хаана, хэнд, хандаж шийдвэрлүүлэх, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар хууль тогтоомжид заасан журмын хүрээнд болон иргэдээс Комисст ирүүлсэн гомдол, бодит кейсүүдэд тулгуурлан тайлбарлан таниуллаа.
Сургалтад 33 албан хаагч танхимаар, 74 албан хаагч цахимаар оролцлоо.

