Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Орхон аймагт ажиллаж, Эрдэнэт цогцолбор их сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв.

Хяналт шалгалтаар оюутнуудын дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтаас ангид байх эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг үнэлж, оюутнуудтай ганцаарчилсан ярилцлага хийн цахимаар санал асуулга авлаа. Мөн сургалтын орчин нөхцөл, дотоод журам, ёс зүйн хэм хэмжээ, өргөдөл гомдол шийдвэрлэх тогтолцоо нь хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй эсэхэд дүн шинжилгээ хийлээ.

Хяналт шалгалтын дүнд илэрсэн зөрчлийг шийдвэрлүүлэхээр Комиссын гишүүний зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно.
