Гомдол
Налайх дүүрэгт “Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг дэмжих, хүндэтгэх, хамгаалах” чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгууллаа

Налайх дүүрэгт “Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг дэмжих, хүндэтгэх, хамгаалах” чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгууллаа

2026.04.24 68
Сонсох

      Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр нарын хамтарсан удирдамж, сургалтын хөтөлбөрийн дагуу Налайх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм” сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчдыг хамруулсан тус сургалтад Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга, доктор Б.Эрдэнэбат “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо”, “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм”, Сургалт сурталчилгаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн А.Балдангомбо “Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг дотоод журамд тусгах аргачлал”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариуллаа.   

Сургалтын дараа иргэдийн санал, хүсэлтийг сонсох зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Гомдол, мэдээлэл хариуцсан референт Д.Мөнхтуяа “Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол, мэдээлэл гаргах тухай”, “Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагаа, гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх тухай”,  Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн Сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн А.Балдангомбо “Хүний эрх хамгаалагч гэж хэн бэ” сэдвээр мэдээлэл өглөө.

Налайх дүүрэгт зохион байгуулагдсан сургалт, сурталчилгааны үйл ажиллагаанд тус дүүргийн 37 байгууллагын удирдлага, төрийн албан хаагч, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл нийт 142 хүн оролцов.