Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчийг танилцуулж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчийг танилцуулж байна.

2026.04.17 109
Сонсох

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллана” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Хороо нь ... зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд... дөрвөн гишүүнийг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс нэр дэвшүүлэн, нээлттэй сонсголоор сонгон шалгаруулж, Комисс батламжилна” гэж тус тус хуульчилсан.

Иймд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2025 оны А/44 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2026 оны 04 дугаар сарын 17-ний өдрийн хуралдааны шийдвэрээр Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчээр бүртгэгдсэн оролцогчийг танилцуулж байна. 

Тус нэр дэвшигчийн хүний нууцад хамаарах мэдээллээс бусад мэдээллийг Комиссын албан ёсны цахим хуудаст 14 хоногийн хугацаанд байршуулж, нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг хүлээн авна.

Хэрэв танд Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчээс асуух асуулт, санал байвал доорх хаягаар 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал humanrightsdefender@nhrcm.gov.mn хаягаар хүлээн авна.